Бидний тухай

Чуулгын дарга

Мэндчилгээ Урлагт хайртай эрхэм та бүхэнд Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, хамт олны нэрийн өмнөөс хүндэтгэл илэрхийлэн мэндчилье. Бид Сэцэн Боржигины өлгий нутагтаа эзэн сууж Боржигин өв соёлыг судлан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг түчээлж, мөн орчин үеийн үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн соёл урлагийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхээр хичээн, бодлого төлөвлөлт маань ч тийш чиглэгдэн ажиллаж яваа хамт олон. Бидэнд урам хайрлаж хурцлан дэмжиж байдаг мэргэн үзэгч та бүхний өмнө Боржигин чуулгын үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд амжилт, бүтээл бүхэн маань таны сонорыг мялааж, оюуныг гийгүүлж, сэтгэлийг жаргаах болтугай. Дуу бүжгийн Боржигин чуулгын түүх бол үүсэн байгуулагдаж, өсөн өндийж, хөгжин цэцэглэж, урагшлан тэмүүлэхийн урт хугацааны түүх юм. Энэхүү түүхийн эхний шангаас эхлээд байгууллагынхаа болон соёл урлагийн төлөө цохилох зүрхтэйгээр хамтдаа байсан үе үеийн ажилчин албан хаагчид, уран бүтээлчид та бүхэндээ мөн талархал илэрхийлье. Урлагийн охин тэнгэр Янжинлхам биднийг үеийн үед алагчлалгүй ивээх болтугай.  

Дуу бүжгийн Боржигин чуулгын дарга Ц.Цэнджав