Шилдгийн шилдэг гала тоглолт

Дуу бүжгийн Боржигин чуулгын 13 дах удаагийн өвөл цагийн нээлтийн тоглолт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
2022 оны ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГАЛА тоглолтонд Аймгийн засаг даргын нэрэмжит “Боржигин түмний хийморь -2022” урлагийн бага наадмын шилдэг оролцогчид урилгаар оролцон өөрсдийн уран бүтээлүүдээ Говьсүмбэрчүүддээ хүргэсэн. Бидний урилгыг хүлээн авч хамтран ажилласан нийт байгууллага болон тоглолтонд оролцсон албан хаагчиддаа халуун баярыг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Мөн 3 өдрийн турш биднийг тоглолтыг архивлан хадгалах их үйлсэд хувь нэмрээ оруулсан Говьсүмбэр телевизийн Д.Уранцэнгэл, зурагчин Сэргэлэн, Мөнхдөл нартаа баярласан талархасанаа илэрхийлье.

Хуваалцах