"Боржигин сэцэн" Дуулалт жүжиг

333 turbat   Жүжгийн зохиолч :Төрийн шагналт зохиолч Яруу найрагч Дамбын Төрбат 2

2004 онд "Зүрхэн тарни" найргийн чуулган туурвиж Төрийн шагнал хүртсэн. Монголын уран зохиолын дээжис 108 боть зохиолоо уншигч түмэндээ хүргээд байна. 2009 онд Г.Бирваагийн хөгжим "Харц хатан" дуулалт жүжиг , С.Дашнямын хөгжим"Бодончар сэцэн" дуулалт жүжиг тус тус УДЭТ-т тоглогдсон юм.

 

 

333 dashnym

Жүжгийн хөгжмийн зохиолч :Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Хөгжмийн зохиолч Содномын Дашням 

Соёл урлагийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажилласан. Багшийн сургууль , ОХУ-ын Ленинград хотын соёл урлагийн академийн аспирантур , УБДЕС зэрэг сургуулиудад суралцаж зохиолч , удирдаач , хормейстр зэрэг мэргэжил эзэмшсэн ."Үлэмжийн чанар" "Хар сүлдний дуулал" "Эрүү цагаан болжмор", "Элсний хатан" , "Нигүүлсэхүй учир" , "Бодончар сэцэн" зэрэг 10 гаруй дуулалт жүжгийн хөгжим бичиж үзэгч түмэндээ толилуулсан.

munhdorj

     Жүжгийн найруулагч : МУУГЗ Ардын жүжигчин Дэд профессор  Мөнхдорж

Москва хотын театрын дээд сургуулийг Театрын найруулагч мэргэжлээр төгссөн. 1989 онд Д.Намдаг "ЭЭдрээ", 1995-2001 онд С.Жаргалсайхан "Хаан түүх" , 1994 У.Шекспир "Ричард ван", 1995 он Ж.П.Сартр "Оршуулагдаагүй үрэгдэгсэд , Т.Уйльямс , "Хүслийн трамбай" Д.Равжаа, 2004 онд А.Шартолгой "Саран хөхөө" зэрэг тус тус уран бүтээлүүдийгг үзэгч түмэндээ толилуулсан.

444 bayrmagnai

Ерөнхий зураач: Очирсүрэнгийн Баярмагнай 1982 онд Өмнөговь аймагт төрсөн .СУИС-ийг Театр киноны зураач, дизайнер мэргэжлээр төгссөн. "Гэгээн муза 2008" уралдааны шилдэг зураачийн шагналт Сонгодог эфирийн наадмын шилдэг зураач юм. 
-VISON ART DESIGN-студи ерөнхий дизайнер -ZATU-ерөнхий зураач

 

 

natsagdorj

Хөгжмийн удирдаач: Монгол Улсын УГЗ, ОХУ-ын Буриад улсын СГЗ Дамбадоогийн Нацагдорж , УБДС-ийг хөгжмийн зохиолч , удирдаач , ОХУ-ын Улан-Үдэ хотын Урлагийн Академийг хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. 2010 оноос тус чуулгад хөгжмийн удирдаачаар ажиллаж байна.

 

 

 

Бүжиг дэглээч:МУСТА Очирпүрэвийн Цэрэнжаргал 1995 онд Хөгжим бүжгийн коллежийг гоцлол бүжигчинээр төгссөн. 2000 онд Үндэсний Дуу бүжгийн "Түмэн эх" чуулгад бүжигчин , 2002 онд Дундговь аймгийн Театр киноны хүрээлэнд Гоцлол бүжигчин , бүжиг дэглээчээр ажиллаж байна. 2009 оноос Дуу бүжгийн Боржигин чуулгад Гоцлол бүжигчин , бүжиг дэглээчээр ажиллаж байна. Очирбатын цомнол МУУГЗ С.Дашнямын хөгжим "Эрүү цагаан болжмор" дуулалт жүжгийн бүжиг дэглээчээр , ятөрийн шагналт зориолч яруу найрагч Д.Төрбатын зохиол Ариунбямбын найруулга "Бурханы гар утас" жүжгийн бүжиг дэглээчээр , Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол УГЗ Ганхуягийн найруулга "Гэгээн тамлан" жүжгийн бүжиг дэглээчээр тус тус ажиллаж байна.

 

Хортейстр:
МУСТА Д.Дариймаа .УБИС-ийг дуучин мэргэжлээр төгссөн .2003 онд магистрийн зэрэг хамгаалсан .1972 -1974  онд Дундговь аймгийн театрт жүжигчин , 1988 онд ЦДБЭ чуулгад гоцлол дуучин , Дуурь бүжгийн академик театрт дуучин , СУИС-д Сонгодог дуулаачийн багш , ЦДБЭ Чуулгад туслах найруулагч , 2010 оноос тус чуулгад Найрал дууны багшаар ажиллаж байна.

 

 

ДҮРҮҮДЭД:

 

Цэвдэн бэйл / Түүхт хүн- Дуучин Б.Энхбаяр / 2001 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дуулаач мэргэжлээр, 2005 онд СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжилээр төгссөн. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Шаравын нэрэмжит Ари романс дуулаачдын улсын уралдааны тусгай байр, "20-р зууны шилдэг дуунууд 25" телевизийн уралдааны гранпри шагналт. 2010 оноос тус чуулгад дуучнаар ажиллаж байна.

 

EnxbayarЯлгуунар / Их хатан - Ш.Энхбаяр / 2005 онд СУДС төгссөн. 2007 оноос тус чуулгын дуучнаар ажиллаж байна.

Юмчихай / олзны гүнж- С.Амарзаяа / "Их монгол" дээд сургуулийн харъяа Опера дээд сургуулийг 2010 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. 2010 оноос Дуу бүжгийн Боржигин чуулгын дуучнаар ажиллаж байна.

 

 

 

bilgee ax xujaaДа данжаад- Р.Билэгт МУСТА СУДС төгссөн. Сүхбаатар аймгийн хөгжимт жүжгийн театрт дуучин, Од дуу бичлэгийн студид захиралаар тус тус ажиллаж байсан 2010 оноос ДББ чуулгын дуучнаар ажиллаж байна.

 

 

 

 

  

oyunsaixan

Яруусар / Бага хатан-Ц.Оюунсайхан МУСТА / 2009 онд СУИС-ийг гоцлол дуулаач мэргэжлээр төгссөн. 2010 онд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт уртын дуучин, 2010 оноос ДББЧ-ын уртын дуучнаар ажиллаж байна. Зууны манлай уртын дуучин Ж.Дорждавгын нэрэмжит уртын дуулаачдын улсын уралдаанд тусгай байр эзлэж байсан. Т.Очирбатын цомнол УГЗ С.Дашнямын хөгжим "Эрүү цагаан болжмор" дуулалт жүжгийн "Дулмаагийн дүрд", Төрийн хошой шагналт Д.Төрбатын цомнол МУСТА Г.Эрдэнэчулууны хөгжим "Цагаан гарьдын цадиг" дуулалт жүжгийн Шаавайн шавдалын дүрд, Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгийн Нансалмаагийн дүрд, Төрийн хошой шагналт Д.Төрбатын зохиол, МУСТА С.Ариунбямбын найруулга "Бурханы гар утас" жүжгийн Гэрлээгийн дүрд, МУСТА Батрэгзэдмаагийн зохиол найруулга "Тооно" жүжгийн Хандын дүрд болон 10 гаруй жүжгийн туслах болон олны хэсэгт тоглож байсан.

 

tvmeeАну хатан-Э.Түмэндэлгэр Хөгжим Бүжгийн Коллежийг 2010 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.2010 оноос ДББЧ -ын дуучнаар ажиллаж байна. Тус жүжигт Ану хатан дүрийг бүтээж байна.

 

 

 

 

 

 

 

sain erСайн эр Г.Алтангэрэл 2011 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр МУУГЗ Ардын жүжигчин Дэд профессор Б.Мөнхдорж багшийн удирдлага дор төгссөн.

 

 

 

 

 

Боржигин сэцэн вангийн хошуу тамгын тахар, хуяг, шивэгчдийн дүрд чуулгын дуучид бүжигчид оролцон тоглож үндэсний найрал хөгжимчид хөгжимдөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр4
Өчигдөр7
Энэ 7 хоногт53
Энэ сард212
Нийт6513

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ УРЫН САН Шинэ уран бүтээл 2011 он "Боржигин сэцэн" Дуулалт жүжиг