"Аймшигт анчин Пандуухайн Паян" 2009

download

444 batkhuyagЖүжгийн хөгжмийн зохиолч Боржигин чуулгын дарга МУСТА Готовцэрэнгийн Батхуяг: СУИС-ийн "ХУФ"-г багш, концертмейстр мэргэжлээр төгссөн. 2006 онд Монгол бөхийн өргөөнд "Жиндээх салхигүй хорвоо" цомгийн баяр уран бүтээлийн тоглолт, 2007 онд Улаанбаатар палассын концертын их танхимд "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөнө" уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа  үзэгч түмний хүртээл болгож "Жиндээх салхигүй хорвоо" цомог "Сэтгэлээс уяатай нутаг DVD"  " "Нар зөвийн эх орон" цомгийн үзэгч сонсогчдоо хүргэсэн уран бүтээлч юм.  

 

444 lxaЖүжгийн зохиолч МУГЖ Лайхансүрэнгийн Лхасүрэн 1946 онд Завхан аймагт төрсөн. 1978 онд Москвагийн театр урлагийн дээд сургуулийг Театрын найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Бүтээн туурвисан хүүхдийн уран бүтээл: "Карлсон жаалхүү хоёр", "Хулчаахай", "Хорооны хүү", "Хэн бэ", "Сар нуугдсан шөнө", "Зүггүй Шөмбөөлэй", зэрэг хүүхдийн жүжгийг найруулах болон жүжгийн зохиол бичсэний нэг нь багачууд бидний үзэх дуртай "Аймшигт анчин Пандуухайн паян"жүжиг юм.

 

 

444 enxbaatarЖүжгийн найруулагч Лхасүрэнгийн Энхбаатар 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд СУИС-ийн "ТУФ"-г "Найруулагч, Жүжигчин " мэргэжлээр төгссөн. 1995-1996 онд МҮТВ-д ассент найруулагч, 1997-2002 онд СУИС-д ассент багш, 2002-2004 онд Кино урлагийн дээд сургуульд багш, 2004 оноос Харцага дээд сургуульд жүжигчин найруулагчийн уран чадварын багшаар ажиллаж байна.

 

 

444 bayrmagnaiЖүжгийн зураач Очирсүрэнгийн Баярмагнай 1982 онд Өмнөговь аймагт төрсөн. СУИС-ийн "ТУФ"-г Театр киноны зураач , дизайнер мэргэжлээр төгссөн. "Гэгээн муза 2008" уралдааны шилдэг зураач шагналт. "Өнгөт инээд" intertaiment-д ерөнхий зураач, "GREEN ART" студийн ерөнхий зураач, захирал "HAS PICTURES INTERTAIMENT"-д ерөнхий зураач

 

 

444 erkaАнчин "Пандуухай"-д Төмөрбаатарын Эрдэнэчулуун 
1987 онд Баянхонгор аймагт төрсөн. 2008 онд Харцага кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. УДЭТ-ын "Харц  хатан хоёр", "Эдип хаан", "Үнсгэлжин" жүжгүүдэд туслах болон олны хэсэгт тоглосон.

 

 

 

444 bataa"Хэгжүүхэй" Мөндөлд Тойвын Батсэрээтэр 1986 онд Өвөрхангай аймагт төрсөн. 2008 онд Харцага кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. УДЭТ -ын "Харц хатан хоёр", "Эдип хаан", "Манайд амьдрал", "Үнсгэлжин" жүжгүүдэд туслах болон олны хэсэгт тоглосон. 2009 оноос Боржигин чуулгын жүжигчнээр ажиллаж байна. 

 

 

 444 baataraaХөлчүүхэй Зурамд Лхагвасүрэнгийн Баатарцогт 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 онд Харцага кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. УДЭТ-ын "Харц хатан хоёр", "Эдип хаан", "Манайд амьдрал", "Үнсгэлжин" жүжгүүдэд туслах болон олны хэсэгт тоглосон. 2009 оноос Боржигин чуулгын жүжигчнээр ажиллаж байна.

 

 

444 otgoo"Шамдуухай" Шаазгайд Одсүрэнгийн Отгонжаргал. 1987 онд Говьсүмбэр аймагт төрсөн СУДС-д бүжигчин мэргэжлээр суралцаж байна. 2008 оноос Боржигин чуулгын бүжигчнээр ажиллаж "Бодончар сэцэн" дуулалт жүжигт тоглосон. 

 

 

 

 

 Олны хэсэгт:

 

Боржигин Чуулгын нийт уран бүтээлчид

 

Бүжиг дэглээч: Э.Алтанзул, О.Цэрэнжаргал

 

Дууны шумны техникч Б.Сайнбилэг

 

Гэрлийн техникч Л.Сүхбаатар

 

Оёдолчин Г.Алтайжаргал

 

Тайзны ажилтан Х.Болд, А.Отгонбаатар

 

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр1
Өчигдөр6
Энэ 7 хоногт74
Энэ сард158
Нийт6906

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ УРЫН САН Шинэ уран бүтээл 2009 он "Аймшигт анчин Пандуухайн Паян" 2009