АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ,ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ  2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ,ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

                                                                                                                                                                    2015.11.05

Бодлогынбаримтбичиг

Зорилт, аргахэмжээ

2015 ондхүрэхтүвшин, үйл ажиллагаа, үрдүн

Үнэлгээ

2.2 Биеийн тамир, спорт, соёлурлагийн салбарын бодлого

64.

Аймгийн ЗДҮАХ-ийгхэрэгжүүлэх АХТ 3.3.36

Боржигин чуулгын урын санг шинэ уран бүтээлээр баяжуулна .

.

        Шинээр тавигдсан уран бүтээл:

Дуу бүжгийн Боржигин чуулгын маркетингийн албанаас жил бүр зохион байгуулдаг Шашин урлагийн цэнгүүнийг  2015 оны 02-р сарын 26-нд 14.00 цагт зохион байгууллаа. Цэнгүүнд Дашбалданпунцоглин хийдийн лам хуврагууд сүсэгтэн олонд ном хурж мандал өргөж заяа буяныг нь тэгшитгэж Боржигин чуулгын нийт уран бүтээлчид Учиртай гурван толгой дуурийг үзэгчдэд өргөн барив. “Учиртай гурван толгой” дуурийн олны хэсэгт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид оролцсон бол гол дүрийн  Нансалмаад МУГЖ З.Оюунбилэг уригдан тоглов

 “Хонин жилийн-мартын найман” сэдэвчилсэн концерт, аймгийн утга зохиолын салбартай хамтран зохион байгуулж, тоглолтонд МУГЖ дуучин Ш.Даваахүү урилгаар оролцож хөгжмийг С.Дашням, З.Содномжамц, Н.Батчимэг, Амарсайхан нарын аймгийн зохиолчдын шүлгэнд зохиосон шинэ бүтээл анх удаа тоглогдсон.

Эх орон эрчүүдээр дутна”-цэрэг эх оронч сэдэвтэй дуу, эстрад хөгжмийн хамтлагтай тоглогдсон. Хамтлагыг МУУГЗЖ.Ганбат бэлдүүлж 03 сарын 18-нд тус тоглолтыг зохион байгуулсан.

Ардын хувьсгалын баяр, Боржигин даншиг наадмаар “Боржигин түмний дуулал 3” сэдэвчилсэн тоглолт хийв. Тоглолтонд ДБЭТеатрын дуучид оролцлоо.

100%

           

ТАЙЛÀГНАСАН:   МАРКЕТИНГ, УРАН БҮТЭЭЛИЙН БОДЛОГЫН АЛБА

ХЯНАСАН: ÇÀÕÈÐÀË  ……............Ö. ѯÕÁÀÀÒÀ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016ОНД  ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

                                                                                                                                                                                                 2015.11.05

3.2 Соёл урлагийн салбарын бодлогоЗорилго: Нутгийн уламжлалт соёлыг хамгаалах, залуу үедээ өвлүүлж, мэргэжлийн урлаг, соёл урлагийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

35

 

 

Зорилт-1: Соёл урлагийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг составыг шинэчлэн тоглсон.. Тоглолтонд МУГЖ гоцлол дуучин З.Оюунбилэг, ДБЭТеатрын найрал дуучид оролцов.

Ардын хувьсгалын баяр, Боржигин даншиг наадмаар “Боржигин түмний дуулал 3” сэдэвчилсэн тоглолтыг хийв. Тоглолтонд ДБЭТеатрын дуучид оролцов.

         “Хонин жилийн-Мартын найман” сэдэвчилсэн концерт, аймгийн утга зохиолын салбартай хамтран зохион байгуулж, тоглолтонд МУГЖ дуучин Ш.Даваахүү урилгаар оролцсон. Зохиолчдын бичсэн шүлгэнд ая зохиосон. Хөгжмийг С.Дашням, З.Содномжамц, Н.Батчимэг, М.Амгаланжаргал нар ая зохиож олон түмний хүртээл болгоод байна..

“Эх орон эрчүүдээр дутна”-цэрэг эх оронч сэдэвтэй дуу, эстрад хөгжмийн хамтлагтай тоглогдсон. Хамтлагыг МУУГЗ Ж.Ганбат бэлдүүлж 03 сарын 18-нд тус тоглолтыг зохион байгуулсан.

  • Боржигин чуулга нь 10-р сарын 01 буюу ахмадын баярын өдөрт зориулан концерт, цэнгүүний арга хэмжээг Политехник коллежийн заланд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Говьсүмбэрийн харъяалалтай болон харъяалалгүй нийт 600 орчим ахмадууд хамрагдлаа.
  • Төрөөс баримталж буй соёл , урлагийн бодлогыг хэрэгжүүлэх , ажилтан албан хагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч, нөхөрсөг байдлыг бий болгох урлагийн авъяас билгийг хөгжүүлэх , бие биенээсээ харилцан суралцах , урлагийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор   Аймгийн засаг даргын нэрэмжит  “Урлагийн наадам-2015”  10-р сарын  19-с 31-ийг дуустал өдөрт 2 байгууллагын тоглолт  явж өнгөрлөө.   Уралдаан 4 номинацийн 12 төрлөөр явагдаж 45 байгууллагын хамтрасан 13 багийн 350 орчим албан хаагчид  оролцож нийт 1800 хүн үзэж сонирхлоо. Шагналын санг Аймгийн Засаг даргын Тамгын Газар  санхүүжилсэн. Тус уралдаан 5 жилийн дараа дахин зохиогдож байгаагаараа онцлог юм.
  • Найрал дууны ангийн хамт олон Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан Говьсүмбэр аймгийн Баянтал сумдаар хүүхдийн жүжиг болох “Пандуухай паян” хүүхдийн жүжгээ хүүхэд багачууд, үзэгчдийн хүртээл болголоо.
  • 09-р сард “Пандуухай паян” хүүхдийн жүжгээ дахин сэргээж  ерөнхий боловсролын сургуулийн 1, 5-р сургуулийн сурагчид,  Төмөр замын цэцэрлэг,  5-р цэцэрлэгийн хүүхэд багачууд, үзэгчдийн хүртээл болголоо.
  • 09-р сарын 18-нд Хоршооллын баярын хурал, тоглолтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Боржигин чуулгын “Сайхан” нэртэй тоглолтоор өргөн барьлаа.
  • 07-р сард  Авто тээврийн ой арга хэмжээнд зориулж “Сайхан” нэртэй тоглолтоо өргөн барьлаа.
  • 10-р сарын 03-нд Багш нарын баярын үйл ажиллагаанд зориулж Боржигин чуулгын нийт уран бүтээлчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамтарсан  тоглолтыг өргөн барьлаа.
  • 10-р сарын 04-нд хөдөө орон нутгийн ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх зорилтын дагуу Боржигин чуулга 4-р багийн иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж тоглолт, шоу арга хэмжээг зохион байгууллаа.
  • Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн ой арга хэмжээний тоглолтыг Боржигин чуулгын уран бүтээлчид болон сургуулийн сурагчидын хамтрасан тоглолтыг найруулагч Т.Батсэрээтэр найруулан  концертын танхимд тоглон ард иргэдийн хүртээл болголоо.
  • 10-р сарын 14-нд Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Боржигин түмний дуулал-3” тоглолтыг Төв аймгийн Монгол туургатан театрт 16.00, 19.00 цагуудаас 2 удаа тоглож ард иргэдийн хүртээл болгон Боржигин өв соёлоо сурталчилан таниуллаа.  Тус тоглолтыг давхардсан тоогоор 500 гаруй хүн үзэж сонирхов. Дээрхи  тоглолтууд Боржигин уртын дуу, морин хуур , хөөмэй номерууд түлхүү оролцсоноороо онцлог юм .

              

        Маркетингийн албанаас үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Боржигин чуулгын талаархи тандалт судалгааг Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчид болон ард иргэдээс авлаа. Судалгаанд нийт 300 гаруй хүмүүс хамрагдлаа. Уг судалгаа 32 асуулттай дэлгэрэнгүй судалгаа болсон болно. Дурьдвал

Насны байдал

Судалгаанд хамрагдагсадын 29,6% нь 26-35 насныхан, 22,3% 16-25 насныхан, 7,7% нь 15 хүртэлх, 2,1% нь өндөр настан байна.

Хүйсийн харьцаа

Судалгаанд хамрагдагсадын 70,4% нь эмэгтэй, 29,6% нь эрэгтэйчүүд байна.

 

Ажил эрхлэлт

Судалгаанд оролцогчдын 34.8%  төрийн албанд, 22.3% нь хувийн хэвшилд, 15.5% нь хувиараа ажил эрхэлдэг гэсэн  байна.

Сарын дундаж орлого

Судалгааны дүгнэлт

  1. Хэрэглэгчийн судалгаанд оролцогчдын нас болон хүйсийн байдлыг харвал 60 гаруй хувь нь залуучууд болон дунд насныхан байна. Харин хүйсийн хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд оролцсон байна.
  2. Судалгаанд оролцсон иргэдийн ихэвчлэн үйлчлүүлдэг соёл урлагийн байгууллагын хувьд давхардсан тоогоор  48.9% нь театр, чуулга 48.4%  кино театр байна.  Харин хамгийн их сонирхон үздэг урлагийн төрөл нь давхардсан тоогоор хошин шог болон кино үзвэр гэсэн хариулт өгсөн байна.
  3. Соёл урлагийн үзвэр, үйлчилгээг ихэвчлэн хүлээн авч үздэг байдлын  хувьд мөн давхардсан тоогоор  86.2% нь телевизээр, 49.7% нь соёл урлагийн байгууллагад гэж хариулсан байна.
  4. Соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлдэг давтамжийн хувьд дийлэнх хувь нь буюу 36,5% нь улиралд нэг удаа, 28,3% нь сардаа нэг үйлчлүүлдэг, 21% нь сүүлийн нэг жил үйлчлүүлээгүй, 6% нь долоо хоног бүр үйлчлүүлдэг гэсэн байна.
  5. Судалгаанд оролцогчдын 72,8% нь 30 мян хүртэлх төгрөгийг соёл урлагийн үзвэр үйлчилгээнд зарцуулдаг гэсэн байна.
  6.  Үзвэрийн талаарх шинэ мэдээллийг авдаг эх сурвалжийн хувьд давхардсан тоогоор телевизийн рекламнаас 87.1%, гэр бүл найз, нөхдөөсөө 69.5% нь фасебоок хуудаснаас 53.2% авдаг гэж ихэнх оролцогчид хариулсан байна.
  7. Үзвэр үйлчилгээний сонголтонд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлийн хувьд давхардсан тоогоор судалгаанд оролцогчдын 64.3% нь уран бүтээлийн төрөл, жанар, 52.7% нь орчны тохижилт, тав тух, 42.4% нь тасалбарын үнэ зэргийг чухал үздэг байна.
  8. Хамгийн их хүсэж буй үзвэр үйлчилгээний төрөл гэсэн асуултанд давхардсан тоогоор хошин шогийн тоглолт 50.2%, кино үзвэр 40.7% гэж хамгийн өндөр хувьтай хариулсан бол хамгийн бага буюу 7.2% нь номын сангийн үйлчилгээ гэж хариулсан байна.
  9. Сүүлийн нэг жилд Боржигин чуулгаар үйлчлүүлсэн үү гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 51,9% нь тийм, 48,1% нь үгүй гэсэн байна.
  10. Боржигин чуулгаар үйлчлүүлээгүй иргэдийн хувьд хамгийн их нь буюу 59% нь сонирходог уран бүтээл тоглодоггүй, 43% нь орчны тохижилт муу гэх мэт шалтгааны улмаас үйлчлүүлээгүй гэсэн байна.
  11. Харин үйлчлүүлсэн иргэдийн хувьд хамгийн сүүлд Боржигин чуулгад 34% нь нийтийн дуучдын тоглолт, 22% нь хошин шог, 20% нь бусад төрлийн арга хэмжээ, 14% нь наадмын арга хэмжээ, 7% дуурь (Учиртай  гурван толгой) үзэн үйлчлүүлсэн байна. Эндээс үзэхэд үйлчлүүлэгчдийн ихэнх хувь нь гаднаас ирсэн тоглолт, арга хэмжээнд ихээр хамрагдаж, үйлчлүүлсэн байна.
  12. Тоглолт үзсэн шалтгааны хувьд судалгаанд оролцогсдын 27,6% нь найз нөхөдтэйгөө, 21% нь гэр бүлээрээ болон хамт олноороо үзсэн гэж хариулсан байна.
  13. Үзвэр, үйлчилгээний дараах сэтгэл ханамжийн хувьд судалгаанд оролцогчдын 42,3% нь ихэвчлэн, 35,8% нь заримдаа, 21,1% нь байнга, 8% нь огт үгүй гэж хариулсан байна.
  14. Тасалбарын үнийн хувьд нийт оролцогчдын 65% нь 5000-6000 төгрөг байвал тохиромжтой гэж

 хариулсан байна.

  1.  Үзвэр, үйлчилгээг сайжруулахад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэсэн асуултанд нийт судалгаанд орлцогчдын 26.8% нь тоглолтын үед олон талт нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэх, 26% нь уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, 13% нь зар сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж хариулсан байна.

100%

36

 

 

 

 

 

Зорилт-2: “ Боржигин түмний” – зан заншил, урлаг, соёлын өвийг баяжуулах, судлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, улс, бүс, олон улсын уралдаан, тэмцээнд оролцогчдыг бодлогоор дэмжинэ

ОХУ-ын Барнаул хотод Агуу их орны дайны 70 жил, Алтайн Соёл Урлагийн Академийн 40 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Урлаг судлаач, МУУГЗ, Хөгжмийн зохиолч, удирдаач Боржигин чуулгын уран сайхны удирдагч С.Дашням ”Монгол үндэстний уртын дуу” сэдэвт илтгэл тавьсан. Мөн тус хуралд Монгол, Казакстан, Украйн, Хакасий болон Алтайн хязгаар, Москва, Челябинск, Тамбовск, Новосибирск, Томск зэрэг хотуудаас 100 гаруй хүн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан .

     Боржигин уртын дууны судалгаа хийсний үндсэн дээр Дорноговь аймгийн Айраг сумын ардын авъяастан Н.Баасандоржоос Боржигин уртын дуу болох “Богдын Өндөр” уртын дууг Боржигин чуулгын уртын дуучдад зааж сургалаа. “Богдын өндөр” уртын дуу нь Боржигин найр, наадмыг эхлүүлдэг хүндэтгэлийн дуу юм. Аймаг орон нутгийнхаа баяр наадам, хүндэтгэлийн тоглолт болон гадаад дотоодын зочид төлөөлөгч нарт Боржигин өв соёлоо сурталчилах, олон түмний хүртээл болгохоор “Богдын өндөр” дуугаар эхлүүлж байна.

     Боржигин чуулгын дэргэдэх “Хөх толботон” хамтлаг 09-р сарын 12-16-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан  “Хубилай сэцэн”  хаан мэндэлсний 800 жил , Олон улсын “Хөөмэй”-н баярт оролцож аймаг болон Боржигин чуулгаа сурталчлан таниуллаа

БНХАУ-ын “Фоанжоү” хотод зохион явагдаж байгаа Азийн Урлагийн 14-р их наадамд Азийн 30 гаруй улс орны нийт 350 гаруй уран бүтээлчид оролцсоноос Монгол улсаа төлөөлөн Дуу Бүжгийн Боржигин чуулгын язгуур урлагийн “Хөх толботон” хамтлаг, Уртын дуучин Ш.Энхбаяр, Н.Гантөгс нар үндэсний өв соёл болох язгуур урлаг, уртын дууг хүрэлцэн ирсэн үзэгчид болон хүндэт зочид, төлөөлөгч нарт өөрсдийн тоглолтоо амжилттай тоглосон.

  Гэр бүл хөгжлийн хэлтсээс “ДУУЛАХ ӨВ-2015” уралдаан зохион явуулав. Шүүгчээр Боржигин чуулгын уран сайхны удирдагч МУУГЗ С.Дашням , хөгжимчин Ц.Сумъяа нар шүүн тунгаав.

Морин хуурч, хөөмэйч Б.Мөнхжаргал нь UBS телевизээс зохион явуулж буй “Хөхөө намжил” морин хуурын олон улсын уралдааны 3-р шатанд амжилттай оролцож 4-р шатны шалгаруултанд оролцох эрх авлаа. 

Боржигин чуулгын гоцлол дуучин Б.Мөнх-ирээдүй ӨМӨЗО-ны Хорчин хошуунд зохиогдсон ОУ-ын ардын богино, дуу дуулаачдын уралдаанд амжилттай оролцож дэд байрын шагналыг хүртлээ. Байгууллагын зүгээс Б.Мөнх-Ирээдүйг үндсэн цалингийн 50%-иар шагнаж урамшууллаа

100%

ТАЙЛÀГНАСАН:   МАРКЕТИНГ, УРАН БҮТЭЭЛИЙН БОДЛОГЫН АЛБА

ХЯНАСАН: ÇÀÕÈÐÀË  ……............Ö. ѯÕÁÀÀÒÀÐ

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр6
Өчигдөр14
Энэ 7 хоногт73
Энэ сард157
Нийт6905

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Үйл ажиллагааны Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 он хөгжүүлэх биелэлт