ТАЙЛАНГИЙН АГУУЛГА

                                      

ТАЙЛАНГИЙН АГУУЛГА

  1. Оршил
  2. Эрхэм зорилго
  3. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ
  4. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн  үнэлгээ
  5. Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ
  6. Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ
  7. Дүгнэлт, санал
  8. Хавсралт

                                    ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТУУД:

v  Говьсүмбэр аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт

v  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

v  Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт

v  Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн хэрэгжилт

v  Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл

v  Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт

v  Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт

v  Аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилт

v   Сайдтай Засаг даргын байгуулсан батламжийн хэрэгжилт

v  Засгийн газрын 143 дугаар тогтоолын хэрэгжилт

v  Соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт

v  Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт

v  Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт

v  Авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт

НЭГ. ОРШИЛ\

Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,Говьсүмбэр аймгийн  хөгжлийн цогц бодлого, Сайдтай байгуулсан Засаг даргын гэрээний биелэлт, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үндэсний болон дэд хөтөлбөрүүдэд тусгагдсан заалт, Засгийн газрын тогтоол шийдвэр, Холбогдох эрх зүйн актын биелэлт, Ерөнхий менежерийн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийг хангахад “ Боржигин” чуулгын 2015 оны  үйл ажиллагааны тайлангийн зорилго оршино.

            Энэхүү тайлан нь “Боржигин “ чуулгын үйл ажиллагааны бодит байдалтай нийцсэн байх, ил тод байдлын зарчимд тулгуурлагдсан байх, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээллийг багтаасан байх зарчимд тулгуурлана.

            Тайлан гаргахад баримталсан эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
  • Говьсүмбэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
  • Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  • “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт бий биелгээ”, “ Морин хуур”, Уртын дуу”  үндэсний хөтөлбөрүүд

ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Үндэсний болон бүс нутаг, “Боржигин” овгийн түүх соёлыг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих ур чадвар бүхий мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан бүс нутгийн хэмжээний мэргэжлийн урлагийн төв байх.

                                           ГУРАВ. 2015 ОНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Төрөөс соёл урлагийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн стратегийн зорилтууд

Стратегийн зорилт 1

Аймгийн соёл урлагийн байгууллагуудын менежментийг шинэчилж мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчнээр бүрэн хангах

Стратегийн зорилт 2

Оюуны сэтгэлгээний хөгжилд түлхэц өгөхүйц, уран сайхны өндөр түвшинд бүтээсэн урлагийн бүтээлийг дэмжих

Стратегийн зорилт 3

Мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулж, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажиллагсдын нийгмийн баталгаа, ажиллаж амьдрах нөхцлийг дээшлүүлэх;

Стратегийн зорилт 4

Боржигин бүс нутгийн утга соёлын уламжлалт урлагийн өв сан, түүх заншлыг судлан бүтээлчээр суралцах, улмаар орчин цагийн сонгомол бүтээлтэй хослуулах замаар “Боржигин чуулга”-ын уран бүтээлийн чанар, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх;

             

3/а.  Боржигин чуулгын стратегийн зорилтууд

Зорилт 1:

Бүс нутгийн хэмжээнд  Боржигины соёл урлагийн өв соёлыг хадгалсан, онцлогийг илэрхийлсэн мэргэжлийн урлагийн төв байгууллага болох

Зорилт 2:

Хөрвөх чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх

Зорилт 3:

Ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх

                     ДӨРӨВ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ

            2015 онд Говьсүмбэр аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн  биелэлтийг 100%-тай  хангаж ажилласан гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газрын тогтоол, төрөөс баримтлах Соёлын бодлого, хөтөлбөр, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль  зэрэг хууль эрх зүйн орчинд батлагдсан төсөв, орон тооны санхүүжилтийг ханган үр дүнтэй зарцуулах ил тод байдлыг ханган ажиллахаас гадна   стратеги зорилтод нийцүүлэн ажиллах бодлогыг тууштай баримталж ажиллав.

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хүрээнд “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт бий биелгээ”, Морин хуур”, Уртын дуу” –г  сургах, судлах, мэргэшүүлэх, сурталчлах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, тодруулан алдаршуулах зорилтууд хангагдаж хөтөлбөрийн биелэлт мэргэжлийн урлагийн байгууллагын зүгээс хийж гүйцэтгэх үүргээ 100%-тай  биелүүлэн ажиллаж байна. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнг энэ оны байдлаар 100%-тай биелэгдсэн гэж дүгнэж байна.

                  ТАВ. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ

Төсвийн ерөнхийлөн захиргачаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, Төсвийн шууд захиргачаас ажилтнуудтайгаа байгуулсан гэрээ, Сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 100% тай биелүүлсэн гэж дүгнэж байна.

Боржигин чуулгын захирал энэ онд  Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж нийт 57  уран бүтээлч , ажилтантай хөдөлмөрийн гэрээ, зарим нэгэн багш нартай контрактын гэрээ  байгуулан ажиллаа.

Боржигин чуулгын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ,  зөвлөмжийн дагуу Гүйцэтгэл  сайжруулах төлөвлөгөөний биелэлт 100%, Авилгын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилт 100%, 143-р тогтоолын хэрэгжилт 100%-тай гэж үзлээ.

    

           ЗУРГАА. БАЙГУУЛЛАГЫН  НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

2015 оны байдлаар байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хурдан шуурхай чанартай үйлчилгээг хүргэх, ил тод байдлыг хангах, ажилтан, албан хаагчид болон иргэдийг байгууллагын  үйл ажиллагааны талаарх  мэдээ мэдээлэл, санхүү, хүний нөөцийн  ил тодын байдлын мэдээллийг хангах зорилтын  хүрээнд вэбсайт, мэдээллийн самбар, дотоод сүлжээнд холбогдон ажиллаж байгаа.

 Дотоодын хяналт шалгалтыг сайжруулах үүднээс Дотоод хяналт шалгалтын журам боловсруулан, комисс томилон ажиллаж байна.  .

              Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, байгууллагын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг нэмэгдүүлэхэд хууль тогтоомжид заагдсан зарчим, дүрэм журмын дагуу худалдах худалдан авах гэрээ хийж гүйцэтгэж байна.

             Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, Хүний нөөцийн бодлогын ил тод байдал, Төсөв санхүүгийн ил тод байдал, Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, Авилга ашиг сонирхлын ил тод байдлын  үнэлгээг 100% тай гэж дүгнэлээ

ДОЛОО.    ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ  ҮР  ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭ

            Эдийн засаг, нийгмийн хөгжлийн  үзүүлэлтийн үнэлгээ 100%, Боржигин чуулгын үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлт 100%, Гүйцэтгэл сайжруулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 100%-тай гэж  үнэллээ.

                                                         НАЙМ . ДҮГНЭЛТ, САНАЛ

             Тухайн онд төлөвлөсөн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг санал санаачилга сайтайгаар гүйцэтгэсэн бөгөөд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг тайлангуудад бүрэн дүүрэн тусгасан гэж үзэж байна.

Тус чуулгад ажиллагсадыг  тогтвор суурьшилтай ажиллуулах, орон байрны асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мэргэжлийн уран бүтээлч, багш нарыг мэргэшүүлэх тал дээр аймаг орон нутгийн түвшинд анхааран судлаж нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж дүгнэж байна.

Цаашдаа бодлогын болоод гүйцэтгэлийн түвшинд дараах ажлуудад анхаарал хандуулан ажиллах саналтай.

ü  Ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг хангах, байр орон сууцны асуудлыг шийдвэрлэх, аймгаас бодлогын түвшинд 5-10 айлын орон сууц шийдвэрлэж өгөх

ü  Орон нутагтаа ажиллах мэргэжлийн боловсон хүчин, чадварлаг уран бүтээлчдийг бэлтгэх, сургах ажлыг зохион байгуулах, орон нутгийн удирдлагаас дэмжлэг үзүүлэх

ü  Томоохон шинэ уран бүтээл туурвихад дэмжлэг туслалцаа үзүүлэх

ü  Уран бүтээлчдийг гадаадын уралдаан тэмцээнд  оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэх

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр1
Өчигдөр4
Энэ 7 хоногт54
Энэ сард213
Нийт6514

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Үйл ажиллагааны Үйл ажиллагааны тайлан