Монголын залуучуудын холбооны шагналын журам

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан хүмүүсийг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын төв, орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан Монголын Залуучуудын Үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны шагналаар шагнана. Үүнд:

Одон, өргөмжлөл

  • ШИЛДЭГ УДИРДАГЧ
  • ЗАЛУУ УДИРДАГЧ
  • "ШУДРАГА ЁСНЫ АЛТАН ОД"
  • “ЭВ НЭГДЛИЙН МӨНГӨН ОД"
  •  “АМЖИЛТЫН ХҮРЭЛ ОД"

Тэмдэг, медаль

  • “Тэргүүний залуу” цол тэмдэг
  • “Төрийн залуу түшээ” цол тэмдэг
  • “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг
  • “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэг
  • “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг
  • “Тэргүүний залуу хуульч” цол тэмдэг
  • “Тэргүүний залуу инженер” цол тэмдэг
  • “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдэг
  • “Эр зоригийн алдар” цол тэмдэг
  • “Тэргүүний залуу бизнесмэн” цол тэмдэг
  • “Уурхайчны алдар” цол тэмдэг
  • “Тамирчны алдар” цол тэмдэг
  • “Залуу зохион бүтээгч” цол тэмдэг
  •  “Тэргүүний малчин залуу” цол тэмдэг
  • “Тэргүүний тариаланч залуу” цол тэмдэг
  •  “Цэргийн алдар” цол тэмдэг
  • “Тэргүүний хилчин” цол тэмдэг
  • “Тэргүүний сурагч” цол тэмдэг

Хоёр. Шагналыг мэдүүлэх
2.1  Шагнуулах саналыг тухайн байгууллагын удирдлагын болон нийт хамт олны хурлаар хэлэлцэх ба шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, ажлын үзүүлэлт, судалгаа, тооцоогоор баталгаажуулан, нээлт бүтээлийн жагсаалтыг хуулбарлан хавсаргана. Дараах материалуудыг бүрдүүлж, МЗХ-ны анхан шатны байгууллагын /Тухайн байгууллага дээрхи Залуучуудын зөвлөл/ дэмжсэн албан тоот гаргуулж
www.myf.mn сайтаар хүргүүлнэ. Үүнд:

  • Тухайн байгууллагын албан бичиг,
  • Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет, үндэслэл / Зөвхөн МЗХ-ны шагналын анкет байх бөгөөд вэб сайтаас татаж авна/, / фото зураг 3х4/ - 1ш /,
  • Хамт олны хурлын протокол,
  • Тухайн хүний ажил байдлын тодорхойлолт , /үндсэн байгууллагын дарга, захирал нарын хамтран гаргасан /, бүтээлийн жагсаалт,
  • Шагналд тодорхойлж буй хүнийг МЗХ-ны шагнагдах шийдвэр гарсны дараа тухайн байгууллагаас үндсэн цалинтай тэнцэхүйц болон дүйцэхүйц шагнал урамшуулал олгохыг зөвшөөрсөн Захирлын тушаал,
  • Бүрдэл болсон материалыг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэнэ. Тухайн медаль тус бүрд зөвхөн нэг хүнийг оруулсан материалыг хүлээн авна.

2.2 Шагналд нэр дэвшсэн хүний ажил байдлын тодорхойлолт нь нийт ажилласан хугацааны ажлын амжилт, үр бүтээл, оруулсан хувь нэмрийг үнэн зөв, тодорхой бичих ба тухайн тодорхойлуулж буй хүний ёс зүйн  байдал,  ажил мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээг сүүлийн 3-5 жилээр гаргаж, холбогдох судалгаа, үр дүн, амжилтын үзүүлэлт, бүтээлийн жагсаалт, уран бүтээлийн CD, DVD, ном, хөтлөн явуулдаг сошиал медиа хэрэгсэл/ блог, фэйсбүүк, твиттер г.м/ зэрэг холбогдох баримт бичгийг хавсаргасан байна. 
2.3 Журамд заасан болзлыг бүрэн хангасан, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй иргэнийг харьяалах баг, хороо, төрийн бус байгууллага, иргэн тодорхойлж болно.

2.4 Монголын Залуучуудын Холбооны шагналаар Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэнийг шагналд тодорхойлж болох бөгөөд дээрхи журмын дагуу материал бүрдүүлнэ.

2.5 Монголын Залуучуудын Холбооны "Хөдөлмөрийн алдар", "Эр зоригийн алдар", "Тамирчны алдар", "Уурхайчны алдар" цол тэмдэгүүдээр байгууллага, хамт олныг шагналд тодорхойлж болох бөгөөд дээрхи журмын дагуу материал бүрдүүлнэ.

2.6 Өмнө шагнагдсан шагналаас хойш 3-аас доошгүй жил тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс ахисан нөхцөлд дараагийн шатны шагналд нэр дэвшүүлнэ. 
2.7  Бүх нийтийн баяр ёслолын үед / Шинэ жил, цагаан сар, ОУ-ын эмэгтэйчүүдийн өдөр, Үндэсний их баяр наадам, Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр/ тэмдэглэлт өдөр болохоос 5 хоногийн өмнө хамгийн сүүлийн материалыг хүлээж авна. Заасан хугацаанаас хэтэрсэн материал хүлээж авахгүй. 
2.8 Шагналд нэр дэвшүүлж буй хүний бүрдэл болсон материалыг хүлээн авснаар Монголын Залуучуудын Холбоо тухайн хүний өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй.

Гурав. Шагналд тавигдах шаардлага
3.1  МЗХ-ны цол тэмдгээр тухайн салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан, ажлын өндөр амжил бүтээл гаргасан байгууллагын тэргүүний хүмүүсийг шагнахад энэ журмыг мөрдөнө. МЗХ-ны шагналыг хүртэгсэд нь залуучуудын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, олон талт ажлын эн тэргүүн эгнээнд явах хошуучлагч байх төдийгүй залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болон ажилласан байна.

  • “ШИЛДЭГ УДИРДАГЧ”

Монголын улсын хөгжилд  онцгой амжилт үзүүлж, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хувь нэмрээ оруулсан 45-аас дээш насны олонд танигдсан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, улс төр, нийгэм, бизнесмэн байна. Шагналыг  жилд нэг удаа Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн олгоно.

  • “ЗАЛУУ УДИРДАГЧ”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бүтээл туурвил гаргасан Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог 45-аас доош насны улс төр, нийгмийн зүтгэлтэн болон бизнесмэнүүд байна. Шагналыг  жилд нэг удаа Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн олгоно.

  • “ШУДАРГА ЁСНЫ АЛТАН ОД”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд шударга ёсны үнэлэмж хэмжүүр болсон, шударга ёсыг сахин хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгч, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог эрхмийг шагнана.

  • “ЭВ НЭГДЛИЙН МӨНГӨН ОД”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд эв нэгдлийг сахиулсан, эв нэгдлийн төлөөх үйл хэргийг идэвхитэй, тууштай дэмжигч, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, бусаддаа үлгэр дууриалал болсон залуучууд болон хамт олныг шагнана.

  • “АМЖИЛТЫН ХҮРЭЛ ОД”

Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бодитой  амжилт гаргасан, тухайн амжилт нь иргэд болон хамт олондоо өндрөөр үнэлэгдсэн, бусдыгаа амжилтанд хөтлөн уриалан дуудагч, бусаддаа үлгэр дууриалал болсон залуучууд болон хамт олныг шагнана.

3.2  “Тэргүүний залуу” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь өөрийн ажиллаж буй салбарт болон улс эх орондоо бодитой үнэлэгдэхүйц өндөр амжилт гаргасан байна. Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь  аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд  үнэлэгдсэн.  “Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж, оюуны өндөр бүтээл гаргасан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, залуучуудын байгууллагын ажилд идэвхи санаачлага гарган ажилладаг, үндсэн салбартаа 5-аас доошгүй  жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний залуучуудад байна.

3.3  “Төрийн залуу түшээ” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь төрийн албан хаагч байх бөгөөд өөрийн ажиллаж буй салбар болон улс эх орныхоо хөгжилт цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Салбартаа амжилт гарган 5 жил тогтвортой ажилласан, тухайн хамт олон дотроо 3-аас доошгүй жил ажиллаж, амжилт бүтээл нь хамт олон, үйлчлүүлэгч, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай манлайлагч залуучууд байна.

3.8 “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Залуу үеийнхнийг халамжилж, сурган хүмүүжүүлэх, удирдан зохион байгуулах,  манлайлах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа улс, олон нийт, соёл боловсрол, шинжлэх ухааны болон аж ахуй, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа 45-аас дээш насны хүмүүст олгоно.

3.9 “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь залуу үеийг сурч, хөдөлмөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг бий болгож залуу үеийн төлөө өөрийн хүчин чадал авъяас билгийг дайчлан ажиллаж тодорхой бодит үр дүнд хүрсэн. Нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа хүмүүс байна.

3.10  “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно.

Үүнд:        
“Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж, хамт олныхоо дунд нэр хүнд нөлөө бүхий, залуучуудын байгууллагын ажилд идэвхи санаачлага гарган ажилладаг, үндсэн салбартаа 3-аас доошгүй  жил ажиллаж, хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан тэргүүний залуучуудад олгоно.

3.11 “Эр зоригийн алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, ямарваа нэг осол гэмтлийн үед онцгой үүрэг гүйцэтгэсэн, хүний амь нас аварсан бол ажилласан жил, боловсрол, нас харгалзахгүй хүмүүст олгоно. 

3.12 “ Тэргүүний залуу хуульч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь хуульч мэргэжилтэй, эрх зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл хэрэгт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай , ажлын үзүүлэлт, амжилт бүтээл нь хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн хуульч, төрийн албан хаагч байна.

3.13 “ Тэргүүний залуу бизнесмэн” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь бизнесийн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй, тухайн байгууллага, аж ахуйн нэгжид тогтвор суурьшилтай тасралтгүй 3 жил хамт олноо манлайлан ажилласан, эсвэл хувийн бизнесийн үйл ажиллагааг амжилттай 3 ба түүнээс дээш явуулж буй удирдан зохион байгуулах ур чадвартай, олонд үнэлэгдэж танигдсан хүмүүс байна. 

3.14 “ Тэргүүний залуу инженер” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь үйлдвэрлэлийн технологийг шинэчлэн хөгжүүлэх, техник зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх талаар бодитой ажил хийсэн, шинэ бүтээл, оновчтой санал гарган хэрэгжүүлсэн, байгууллага хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн тухайн салбартаа 5 жил ажилласан тэргүүний залуучуудад байна. 

3.15“Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь сэтгүүл зүйн салбарт 5 жил ажилласан, тухайн хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажиллаж аливаа нам хүчнээс хараат бус, шударга, зарчимч, ил тод нийтлэл нэвтрүүлгийг бэлдэж байсан ур чадвартай, амжилт бүтээл нь хамт олон болон мэргэжлийн ур чадвартай хүмүүст үнэлэгдсэн байна. 

3.16 “Залуу зохион бүтээгч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь шинжлэх ухааны салбарт 5-аас доошгүй жил ажиллаж өөрийн авъяас чадварыг дайчлан хийж бүтээсэн бүтээл нь нийгэмд  шинжлэх ухааны хөгжилд  бодитой хувь нэмэр оруулсан  хүүхэд,  залуучууд байна.

3.17  “Тамирчны алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь олимп, тив дэлхийн наадамд оролцож  байсан. Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулсан, гадаадын болон дотоодын спорт тэмцээнд онцгой амжилт үзүүлсэн тамирчидад олгоно.

3.18 “Уурхайчны алдар” цол тэмдгийг дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэн олгоно.Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь уул уурхайн салбарт 6-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, салбар болон байгууллагынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжид тогтвор суурьшилтай тасралтгүй 3 жил хамт олноо манлайлан ажилласан, өндөр ур чадвартай байна.

3.19  “Цэргийн алдар” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Улс орны аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах, байлдааны бэлтгэл сургууль, цэргийн техникийн өндөр зэрэг эзэмшигч, залуучууд, цэргийн албан хаагчид, тухайн ажил мэргэжлээрээ хүч чадлаа дайчлан ажилласан, эрхэлсэн ажилдаа онцгой гавьяа байгуулсан цагдаа, дотоодын болон бүх цэргийн хэвшлийн байгууллагын залуучуудад олгоно.

3. 20 “Тэргүүний хилчин” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Улсын хил хамгаалах байгууллагад идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа болон улс орны хил хязгаарын  аюулгүй байдлыг сахин хамгаалах, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах,  хил хамгаалалтанд гарамгай  амжилт гаргасан, хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан офицер, ахлагч, цэрэг, түрүүч, залуучуудад олгоно.

3.21  “Тэргүүний тариаланч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, газар тариалангийн системийг боловсронгүй болгох, хадлан бэлчээрийг сайжруулах, шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ санаачлага, ажлын арга барилаараа манлайлж, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан тэргүүний залуучуудад олгоно.

3.22 “Тэргүүний малчин залуу” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин залуучуудад ахмад малчдын мал ажиллагааны шилдэг арга туршлагыг  бүтээлчээр  эзэмшүүлэх, тэдний хөдөлмөрийн идэвхи санаачлагыг өрнүүлж ажлын амжилтыг дээшлүүлэн, мал сүргийг байнга өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар амжилт гаргасан, төл бойжуулах, ашиг шимтэй мал үржүүлэх, малд тарга хүч авахуулах, өсвөр малыг онд сайн оруулан тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний шилдэг залуучуудад олгоно.

3.23 “Тэргүүний сурагч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй хүмүүс нь ЕБС-ийн 9-11р ангийн хүүхдүүд байх бөгөөд Олон улсын, улсын, орон нутгийн болон нийслэлийн олимпиадад тэмцээнүүдэд амжилттай оролцон дээгүүр байр эзэлсэн мөн авъяас чадвар, сурлага, хөдөлмөрөөрөө амжилт гаргаж үе тэнгийнхнийхээ талархал хүлээсэн, ажил үйлс , авъяас бүтээлээрээ манлайлж яваа, бүрэн дунд мэдлэг чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлийн үнэлгээ нь 95-100% -тай шалгагдсан сурагчийг шагнана.

Дөрөв. Шагналын хэмжээ

4.1  Шагналын нөөцийг тогтвортой хадгалах зорилгоор  МЗХ-ны шагналын шилэн системд албан ёсоор бүртгүүлж цахим нэр дэвшүүлэх байдлаар  төлбөрийг онлайн худалдан авалтын журмаар гүйцэтгэнэ

4.2 Шагнал бүрийг хувийн дугаар бүхий хатуу хавтастай үнэмлэх, медалийн хайрцаг дагалдан олгогдох болно.

4.3 Шагналд тодорхойлсон хүмүүсийн шагнах эсэх шийдвэрийг МЗХ-ны ГХ-ны Удирдлагуудын хурлаар шийдвэрлэх бөгөөд шагнагдах хүн тус бүр дээр МЗХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрийн тушаал гарна.

4.4  Шагналд нэр дэвшигчдийн баримт бичгийг буцаан олгохгүй, архивын баримт болгон хадгална.

4.5 Монголын Залуучуудын Холбооны шагналаар шагнагдсан хүмүүст тухайн харъяа байгууллагаас нь тухайн хүнд үндсэн цалингийн 50%-иас дээшхи хэмжээний мөнгөн урамшууллыг заавал олгох бөгөөд энэхүү удирдамжийг тухайн байгууллагын санхүүгийн баримт болгоно. 

Тав. Тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох
5.1 
Тухайн шагналыг гээж үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд тухайн хүний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, ирүүлсэн өргөдлийг үндэслэн төлбөртэйгээр нэг удаа нөхөн олгоно.

5.2 Нөхөн олгоход дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Үнэмлэх, тэмдэг нөхөн олгохыг хүссэн өргөдөл,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Шагналын үнэмлэхний хуулбар,
  • Мөнгө тушаасан баримт

Ирүүлсэн баримтыг хянаж үзэж, шагналын тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгох тохиолдолд шагналын тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлсэн зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төлбөрийг байгууллага, иргэнээс гаргуулна.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр14
Өчигдөр10
Энэ 7 хоногт80
Энэ сард291
Нийт7715

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журам Монголын залуучуудын холбооны шагналын журам