Монгол улсын засгийн газрийн тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРИЙН ТОГТООЛ

1995 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр                               Дугаар 96                                       Улаанбаатар хот 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7,8-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. "Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэлолгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
  2. Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
  3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь: -төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн; -төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
  4. Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.
  5. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.
  6. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.
  7. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно.
  8. Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.
  9. Ур чадварын нэмэгдлийг олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг энэ журмын 2; 8-д заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
  10. Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.
  11. Ур чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.
  12. Ур чадварын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хэмжээ нь тухайн байгууллагын нийт цалингийн сангийн 0,2 хувиас хэтрэхгүй байна. (1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)
  13. Ур чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв байгууллага баталж мөрдүүлнэ.
  14. Энэ журмыг бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 1995 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөнө.
  15. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоход энэ нийтлэг журмыг баримтална.
  16. Энэ журмыг үндэслэн төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангийн яамтай хамтран батална.Энэ журмыг баримтлан төрийн албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
  17. Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн доод хэмжээг төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:
         Мэргэшлийн зэрэг
         Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
             I 15
             П 10
             Ш 5
  18. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.
  19. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
  20. Мэргэшлийн зэргийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь тухайн байгууллагын нийт цалингийн сангийн З,5 хувиас хэтрэхгүй байна. (Засгийн газрын 1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)
  21. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
  22. Энэ журмыг шинээр нэвтрүүлэх салбарт бэлтгэл хангах ажлыг 1995 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.
  23. Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, бүтээлч байдлыг тогтмол дүгнэж, сайн ажилласан хүмүүсийг хөхүүлэн дэмжих зорилгоор "Төрийн албаны тухай хууль"-ийн 31 дүгээр зүйлд заасан шагнал, урамшлыг олгоход энэхүү журмыг баримтална.
  24. Албан тушаалын үүргээ бүрэн биелүүлж, өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар шагнаж урамшуулна:
    а) мөнгөн шагналаар шагнах;
    б) эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
    в) улирлын ажлын дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгох;
    г) ажлын үр дүн, гаргасан амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах, хүндэт дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах, тэргүүний ажилтан цол олгох;
    д) дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох.
  25. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар эрхэлсэн ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.
  26. Энэ журмын З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:
    а) сум, дүүргийн Засаг дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр; 
    б) аймгийн Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр; 
    в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;
    г) Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;
    д) Монгол Улсын сайд 10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.
  27. Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн с зүйн хэм хэмжээ л, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.
  28. Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.
  29. Төрийн албан хаагчийн ажлын амжилтыг нь үнэлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүндэт дэвтэрт бичих буюу жуух болон баярын бичгээр шагнан урамшуулж, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоно. Хүндэт дэвтэрт бичигдсэн, жуух, баярын бичгээр шагнагдсан болон салбарын тэргүүний ажилтан цол авсан хүмүүст олгох мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.
  30. Байгалийн гамшиг (газар хөдлөх, усны үер болох зэрэг) болсон, үйлдвэрлэлийн осол, техникийн ноцтой аваарь сүйрэл гарсан, халдварт өвчин тахал хэлбэрээр гарсан үед хор уршгийг нь арилгах зэрэг нэн түвэгтэй албан даалгаврыг иргэний эр зориг гарган гүйцэтгэсэн, түүнчлэн улс орны болон салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг гардан хэрэгжүүлж бодитой үр дүн гаргасан, урлаг, соёлын гарамгай бүтээл туурвисан төрийн албан хаагчдад 250000 хүртэл төгрөгийн урамшлыг төрийн төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр олгоно.
  31. Энэ журмын 4, 8 дугаар зүйлд заасан болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс, 5, 6 дугаар зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос тус тус гаргана.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАИ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны

96 дугаар тогтоолын 4-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН

НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ


Монгол Улсын Засгийн газрын 1995 оны

96 дугаар тогтоолын 5-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН

ЗЭРГИЙННЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ


Монгол Улсын Засгийн газрын 1995 оны

96 дугаар тогтоолын 6-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр6
Өчигдөр14
Энэ 7 хоногт73
Энэ сард157
Нийт6905

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журам Монгол улсын засгийн газрийн тогтоол