Боржигин найрын дэг

Монголын найр наадам маш нарийн дэг жаягтай тэр чигээрээ боловсрол, соёл хүмүүжлийн арга хэмжээ байсан  талаар олон судлаачид тэмдэглэсэн байдаг билээ. Нэн эрт цагаас монголчуудын дунд цагаан сарын баяр, цасны баяр, гэрлэх хурим найр, жасаа хуруулж даллага авах, эсгий хийх, үрс гаргах, хаад ноёдын зэрэг залах, хутагт хуншгийн найр зэрэг олон төрлийн найр хурим наадам болдог байжээ. Эдгээр найр хурим нь тус бүртээ дотоод дэг журам, горимоо маш нарийн баримтлан зохих ёсны ёслол зан үйлээр гүйцэтгэгдэж иржээ. Тухайлбал шинэ гэрийн найранд эхлээд гэр мялаалтын ерөөл хэлж , тооно, хана, унь, баганаа хувин дүүрэн сүүнээс цацал өргөсний дараа найр эхэлдэг уламжлалтай байжээ. Энд бид халхчуудын хурим найрын ерөнхий уламжлалт хэв заншил, ёс горимоос өгүүлье.Хурим найр зарлан товлосон тэр өдөр уг айл, саахалт ах дүүс, нутаг усны хүмүүс хүрэлцэн ирж, хуран цугларч гүйцэхэд цай хоолоор дайлж, гэрийн найрын зоогийн тэргүүн болох ууцаа гардан хөндөж таллан бүх хүмүүст хувь хүртээн, найрт ирсэн бүгдэд талархаад, найр эхлэх болсныг мэдэгдэн нутаг хошуундаа нэр хүндтэй, даруу төлөв, шулуун шударга, ахмад хүнээр найрын горим, найрлагчдын дэг журмыг сахиулан найрын явцыг удирдах найрын даргыг сонгох санал, хүсэл байгаагаа хэлдэг ажээ. Найранд цугларагсад гэрийн эзний уг саналыг хүлээн авах юм уу, эсвэл өөр хүнийг сонгох санал гаргах хэлбэрээр найрын дарга ахлагчийг сонгодог байжээ.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр1
Өчигдөр21
Энэ 7 хоногт74
Энэ сард237
Нийт8583

Kubik-Rubik Joomla! Extensions