Норовбанзад

НоровбанзадДэлхийд хосгүй уртын дуу, дуучин хоёр Хүн төрөлхтний дуу, хөгжим хэмээх гайхамшиг урлагаас нь ангид салгах аргагүй мөнхийн холбоотой гэдгийг монголчууд дэндүү сайн мэддэг, мэдэрдэг билээ. Улс үндэстэн бүрийн дуу хуур нь өөр өөрийн өнгө, хөг аялгуу, тухайн ард түмний оршин байгаа газар нутаг, байгаль дэлхий, түүх соёл, ёс заншлын илэрхийлэл нь болж байдаг. Хүмүүн төрөлхтөн, өөр үндэстэн, ястнууд дуу, хуур, хөгжмийн хөг аялгууны ид шидээр ямар ч хэл ярианы тусламжгүйгээр бие биенийхээ зүрх сэтгэлийг ойлгож мэдэрдэг нь үнэхээр гайхалтай. Олон үндэсний бүтээсэн дуун гайхамшигуудаас Мон-гол ардын уртын дуу нь өөрийн өнгө, цар хүрээгээрээ онцгой гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч, улмаар дэлхийн биет бус соёлын өвд оруулж, түүнийг хамгаалан, судалж, түгээн дэлгэрүүлэхээр хүн төрөлхтөн 
сонирхон судлах болсон нь нэн таатай. Уртын дууны доод өнгөнөөс яруухан дээш өгссөөр хамгийн дээд өнгө хүрэх явцдаа цохилго, чичиргээ, нарийн уран нугалаанууд эгшиглүүлэн шуранхайлах төв халх боржигин дэг нь нэн гайхамшигтай. Энэ дэгээр дуулахад асар их хүч, тамиртай хоолойн чадвар, хоолойн цараа шаарддаг. Өдгөө энэ цар хэмжээнд хүрч дуулах дуучин бараг л байхгүй болов уу. ХХ зууны манлай уртын дууч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Намжилын Норовбанзад Монгол 
уртын дууны жинхэнэ мастер, байгалиас заяасан их авъяас билэгт дуучин гэдгийг уртын дууч монголчууд төдийгүй дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр "Монголын" хэмээх гайхамшигт уртын дууг хүний хоолойн боломжит хамгийн доод, дээд өнгө болон уран нугалаа, шуранхайгаар 
дуулж чаддаг хосгүй уртын дууч билээ. Норовбанзад уртын дууны гайхамшигийг хүрч болох хэмжээнд нь хүртэл шуранхайлах атлаа цаашаа улам бүр алсуурлан өгссөөр хүний хоолойн байж боломгүй өндөрт хүргэж тэнгэрийн уудамд уусган замхраах мэт болсноо эргэн хамгийн доод өнгөөр уянгалуулан дуулж чаддаг юм. Энэ их авъяас, хоолойн цар хүчийг тэр өөрийн өсч төрсөн нутаг Боржигины бор талын хар үл гүйцэм алсын алсад тэмүүлэх салхи цуцаан аялгуулан дуулж ирсэн өвөг дээдсээсээ өвлөж авсан нь лавтай. Хоёр зууныг дамнасан түүний нэгэн насны амьдрал, уран бүтээл, хосгүй авъяас дуу хоолойгоороо уяхан замбуу тивийн замбуу тивийн наран дор мөнхөд оршиж чадсан Монголын төдийгүй дэлхийн их дуучин гэхээс аргагүй дахин давтагдашгүй, хосгүй их авъяастан бол Н. Норовбанзад хэмээх хосгүй их дуучин гэдэгтээ хэн ч маргахгүй билээ. ХХ зууны манлай уртын дуучин Н. Норовбанзад хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу 
буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг "Сүүдэртийн улаан овоо" хэмээх газар 1931 онд төрсөн билээ.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр14
Өчигдөр10
Энэ 7 хоногт80
Энэ сард291
Нийт7715

Kubik-Rubik Joomla! Extensions