Шинэ мэдээ

Дуу Бүжгийн Боржигин чуулга өвөл цагийн үзвэрийн нээлтээрээ иргэддээ бэлэг барьлаа.

22405897 1402029833229709 6517304607159802882 n

           Дуу Бүжгийн Боржигин чуулга өвөл цагийн үзвэрийн нээлтээ багц тоглолтуудаар иргэддээ бэлэг барьлаа. 10-р сарын 02 нд “Учиртай гурван толгой” дуурь, 10-р сарын 09 нд 60, 70-аад оны "Сэтгэл хоногшсон дуунууд" тоглолт, 10-р сарын 16 нд "Хувьтай нутаг" шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн хүндэтгэлийн Гала тоглолтоор нээлээ. Тоглолтонд ардын хөгжмийн Жонон хамтлаг, дуучин Л.Орхонцэцэг нар урилгаар оролцож Говьсүмбэрчүүдэд уран бүтээлээ хүргэлээ. Мөн азтай 5 үзэгчийг шалгаруулж 50.000, 40.000, 30.000 төгрөгний мөнгөн хадгаламжийн дэвтэр, Жи мобайлын гарын бэлэг, Супер азтандаа Хонь бэлэглээ

Дэлгэрэнгүй...

Боржигин чуулга ахмадуудаа хүлээн авлаа.

   22050054 1389367731162586 1861212657884014525 n

  Боржигин чуулга ахмадуудаа хүлээн авлаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье.

Дэлгэрэнгүй...

Дуу Бүжгийн Боржигин чуулга “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 2017-оны 9 сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ

21686335 1380074528758573 1928745588160142091 n        Дуу Бүжгийн Боржигин чуулга болон аймгийн соёлын салбарынхан “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 9 сарын 15-16-ны өдрүүдэд байгалийн дурсгалт газар Их газрын  чулуунд тэмдэглэн өнгөрүүллээ. Соёл, урлагийн салбарт амжилт, бүтээл гаргасан ажилтан албан хаагч, уран бүтээлчдийг шагнаж урамшууллаа. БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Боржигин чуулгын дуучин Э.Түмэндэлгэр, хувцасны эрхлэгч Б.Пүрэвжав, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр дуучин Э.Мягмарсүрэн, хөгжимчин Н.Батчимэг,           

          Аймгийн засаг  даргын “жуух бичиг” ээр найруулагч Т.Батсэрээтэр нар шагнагдлаа. 

         Мөн байгууллагуудын нэрэмжит спортын 5 төрлийн уралдаан, тэмцээн, зохион байгуулж шилдэгүүдээ  шалгаруулан шагнаж, урамшууллаа. Үндэсний бөхийн төрөлд Дуучин Н.Гантөгс 2-р байр, Эмэгтэй сумо барилдаанд Дуучин Ж.Сарангарав 2-р байр, Гар барилдааны эмэгтэй төрөлд Дуучин Ш.Энхбаяр 1-р байр, Эмэгтэй хөл бөмбөгд Боржигин чуулгын баг хамт олон 1-р байрыг тус тус эзэллээ. Салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье.

 

 

Дэлгэрэнгүй...

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр8
Өчигдөр10
Энэ 7 хоногт18
Энэ сард122
Нийт10182

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ онцлох мэдээ