Шинэ мэдээ
Дуу Бүжгийн Боржигин чуулга өвөл цагийн үзвэрийн нээлтээрээ иргэддээ бэлэг барьлаа.
- Нэмэлт мэдээлэл
- Үзсэн: 152
Дуу Бүжгийн Боржигин чуулга өвөл цагийн үзвэрийн нээлтээ багц тоглолтуудаар иргэддээ бэлэг барьлаа. 10-р сарын 02 нд “Учиртай гурван толгой” дуурь, 10-р сарын 09 нд 60, 70-аад оны "Сэтгэл хоногшсон дуунууд" тоглолт, 10-р сарын 16 нд "Хувьтай нутаг" шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн хүндэтгэлийн Гала тоглолтоор нээлээ. Тоглолтонд ардын хөгжмийн Жонон хамтлаг, дуучин Л.Орхонцэцэг нар урилгаар оролцож Говьсүмбэрчүүдэд уран бүтээлээ хүргэлээ. Мөн азтай 5 үзэгчийг шалгаруулж 50.000, 40.000, 30.000 төгрөгний мөнгөн хадгаламжийн дэвтэр, Жи мобайлын гарын бэлэг, Супер азтандаа Хонь бэлэглээ
Боржигин чуулга ахмадуудаа хүлээн авлаа.
- Нэмэлт мэдээлэл
- Үзсэн: 151
Боржигин чуулга ахмадуудаа хүлээн авлаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье.
Дуу Бүжгийн Боржигин чуулга “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 2017-оны 9 сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ
- Нэмэлт мэдээлэл
- Үзсэн: 146
Дуу Бүжгийн Боржигин чуулга болон аймгийн соёлын салбарынхан “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 9 сарын 15-16-ны өдрүүдэд байгалийн дурсгалт газар Их газрын чулуунд тэмдэглэн өнгөрүүллээ. Соёл, урлагийн салбарт амжилт, бүтээл гаргасан ажилтан албан хаагч, уран бүтээлчдийг шагнаж урамшууллаа. БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Боржигин чуулгын дуучин Э.Түмэндэлгэр, хувцасны эрхлэгч Б.Пүрэвжав, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр дуучин Э.Мягмарсүрэн, хөгжимчин Н.Батчимэг,
Аймгийн засаг даргын “жуух бичиг” ээр найруулагч Т.Батсэрээтэр нар шагнагдлаа.
Мөн байгууллагуудын нэрэмжит спортын 5 төрлийн уралдаан, тэмцээн, зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулан шагнаж, урамшууллаа. Үндэсний бөхийн төрөлд Дуучин Н.Гантөгс 2-р байр, Эмэгтэй сумо барилдаанд Дуучин Ж.Сарангарав 2-р байр, Гар барилдааны эмэгтэй төрөлд Дуучин Ш.Энхбаяр 1-р байр, Эмэгтэй хөл бөмбөгд Боржигин чуулгын баг хамт олон 1-р байрыг тус тус эзэллээ. Салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье.
Орос Монгол найрамдлын 95 жилийн ойн тоглолтонд оролцлоо.
- Нэмэлт мэдээлэл
- Үзсэн: 400
Дуу Бүжгийн Боржигин чуулга нь Монгол, Орос найрамдлын 95 жилийн ойн хаалтын Гала тоглолтонд бүрэн бүрэлдэхүүнээр уригдан оролцлоо.